2011-06-07
Цахим зөвлөгөө

1. Өнгөрсөнийг тавьж явуул
Өнгөрсөнөөсөө суралцаж, урагш харамсах зүйлгүй алхах нь бидн
ий амьдралаас суралцаж буйн нэг хэлбэр билээ. Хүн болж төрсөн хойно алдаа хийхгүй байна гэж үгүй. Гэхдээ өнгөрсөнд гаргасан алдаанаасаа салж чадахгүй зууралдсаар амьдралаа үрэх нь хийж болох хамгийн ухаангүй алхам. Өөрөөр хэлбэл одоо цаг дээр амьдарч сурах хэрэгтэй. Учир нь одоо цаг дээр л зөвхөн боломжууд байдаг.
2. Бусдын шүүмжинд бүү дарагд
Харгис хэрцгий зүйлс бүгд сул дорой байдлаас үүдэн гардаг. Тэгэхээр хэн нэгэн хүнээс шүүмж сонсвол эх үүсвэр нь чухам юу болохыг бодож үзэх хэрэгтэй байдаг. Тэдгээр үгс таныг зовоох, шаналгах зорилготой байдаг тул тэдгээрийн үзүүлэх нөлөөнд ганхахгүй байж сурах нь зүйтэй. Үнэн үг хатуу байдаг гэдгээс хойш шүүмжлэл дунд үнэн зүйлс бас бий. Харин та зөвийг нь хүлээн аваад үлдсэнийг нь орхиж болно .

3. Мөрөөдлөө дага Бидний хүсэл мөрөөдлийг уландаа гишгэсэн амьдралын хэв маягт бид тээглэж хоцрох нь олон байдаг. Нэн ялангуяа хүнийг ажил алба, албан тушаал, мөнгөөр нь дүгнэдэг болсон энэ нийгэмд амьдралын зорилгоо мартах нь энүүхэнд. Гэхдээ та өөрийн сонгосон замдаа бат итгэлтэй байж, өөрийн хүсэл мөрөөдлөө сонсох тусам таны өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгддэг. Тэгэхээр хэрвээ та яг одоо амьдралын занганд орсон байвал өөрийн чин хүслээ дахин нэг сөхөж гарга. Тэгээд саад бартаа нь юу ч байсан хүссэн зүйлийнхээ төлөө зүтгэ.

4. Өөрийгөө мэдэр
Өөрийгөө өндрөөр үнэлэх нь эхлээд өөрийгөө сайтар мэдэхээс эхэлдэг. Өөрийн давуу талаа хөгжүүлж, сул талаа хүлээн зөвшөөрсөнөөр бид саадгүйгээр өөрийн итгэлээ бүрдүүлж эхэлдэг. Тэгэхээр таны зорилго бол өөрийгөө сайтар мэдэх, амьдралаас юу хүсэж байгаагаа ухаарах, мөн тэр бүхэнд хэнээс ч уучлал гуйж, эмээхгүй байх явдал.

5. Та хүртэх ёстой
Та бусадтай адил мөрөөдлөө биелүүлэх эрхтэй хүн. Хэрвээ та өөртөө итгэхгүй бол хэзээ ч өөрийн хүссэн зүйлдээ хүрэхгүй. Бусдаас хамаарахгүйгээр өөрийгөө өндрөөр үнэлж чаддаг хүн бол жинхэнэ амжилтанд хүрэх хүн мөнөөс мөн.

Бичсэн: Nergvi | цаг: 11:21 | Цахит зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax