1. Өнгөрсөнийг тавьж явуул
Өнгөрсөнөөсөө суралцаж, урагш харамсах зүйлгүй алхах нь бидний амьдралаас суралцаж буйн нэг хэлбэр билээ. Хүн болж төрсөн хойно алдаа хийхгүй байна гэж үгүй. Гэхдээ өнгөрсөнд гаргасан алдаанаасаа салж чадахгүй зууралдсаар амьдралаа үрэх нь хийж болох хамгийн ухаангүй алхам. Өөрөөр хэлбэл одоо цаг дээр амьдарч сурах хэрэгтэй. Учир нь одоо цаг дээр л зөвхөн боломжууд байдаг.
2. Бусдын шүүмжинд бүү дарагд
Харгис хэрцгий зүйлс бүгд сул дорой байдлаас үүдэн гардаг. Тэгэхээр хэн нэгэн хүнээс шүүмж сонсвол эх үүсвэр нь чухам юу болохыг бодож үзэх хэрэгтэй байдаг. Тэдгээр үгс таныг зовоох, шаналгах зорилготой байдаг тул тэдгээрийн үзүүлэх нөлөөнд ганхахгүй байж сурах нь зүйтэй. Үнэн үг хатуу байдаг гэдгээс хойш шүүмжлэл дунд үнэн зүйлс бас бий. Харин та зөвийг нь хүлээн аваад үлдсэнийг нь орхиж болно .
4. Өөрийгөө мэдэр
Өөрийгөө өндрөөр үнэлэх нь эхлээд өөрийгөө сайтар мэдэхээс эхэлдэг. Өөрийн давуу талаа хөгжүүлж, сул талаа хүлээн зөвшөөрсөнөөр бид саадгүйгээр өөрийн итгэлээ бүрдүүлж эхэлдэг. Тэгэхээр таны зорилго бол өөрийгөө сайтар мэдэх, амьдралаас юу хүсэж байгаагаа ухаарах, мөн тэр бүхэнд хэнээс ч уучлал гуйж, эмээхгүй байх явдал.
5. Та хүртэх ёстой
Та бусадтай адил мөрөөдлөө биелүүлэх эрхтэй хүн. Хэрвээ та өөртөө итгэхгүй бол хэзээ ч өөрийн хүссэн зүйлдээ хүрэхгүй. Бусдаас хамаарахгүйгээр өөрийгөө өндрөөр үнэлж чаддаг хүн бол жинхэнэ амжилтанд хүрэх хүн мөнөөс мөн.