2011-04-25
5-р ангийн тест
 ангийн

Ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн багш нарын нэгдсэн заах аргын нэгдлийн ажил боллоо. 2011 оны 04-р сарын 18 Нийтэлсэн Бумтуяа Ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн багш нарын нэгдсэн заах аргын нэгдлийн ажил боллоо. Хэрлэн сумын Хөгжмийн мэргэжлийн сургалттай 12 дугаар сургууль дээр аймгийн бага боловсролын жилийн ажлын календарчилсан төлөвлөгөөний дагуу 5-р ангийн заах аргын нэгдлийн ажлыг сурталчлах өдөрлөг 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай явагдав. Уг өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 35 багш, 8 сургалтын менежер, БСГ-ын газрын бага боловсрол хариуцсан Ж.Бумтуяа нар оролцлоо. Үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгөөр дараах ажлууд зохион байгуулагдлаа. Дэлгэрэнгүй» 0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 34 2010-2011 оны хичээлийн жилийн төгсөх ангийн урьдчилсан шалгалтын хуваарь болон анги дэвших шалгалтыг хуваарийг танилцуулж байна. 2011 оны 04-р сарын 13 Нийтэлсэн Бумтуяа 2010-2011 оны хичээлийн жилийн төгсөх ангийн урьдчилсан шалгалтын хуваарь болон анги дэвших шалгалтыг хуваарийг танилцуулж байна. Урьдчилсан Төгсөх шалгалтыг улсын хэмжээнд туршиж зохион байгуулсан байна. Манай аймаг дараах хуваарийн дагуу Урьдчилсан Төгсөх шалгалтыг зохион байгуулна. Дэлгэрэнгүй» 2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 214 Шилдэг шагналт байрын цахим хөтөлбөрүүдийн танилцуулга боллоо. 2011 оны 04-р сарын 01 Нийтэлсэн Бумтуяа Шилдэг шагналт байрын цахим хөтөлбөрүүдийн танилцуулга боллоо. 2010-2011 оны хичээлийн жилд "Дүрслэх урлаг, технологи" хичээлийн "Тэгш ба тэгш бус хэм" хичээлээр зохион байгуулсан шилдэг шагналт байранд шалгарсан 8-р сургууль, Шинэ хөгжил цогцолбор сургууль, 12-р сургуулийн хөтөлбөрүүдийг 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 14-16 цагт Хэрлэн сумын 8-р сургуулийн урлаг зааланд сургууль тус бүр 30 минут хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа танилцууллаа. Мөн сургууль бүрт шагналт байрын DVD-т хуулж өгнө. Шагналт байранд шалгарсан сургуулийн хөтөлбөрүүд 1,9-4,2 гега тул блог дээр байршуулах боломжгүй. 0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 46 ТАВДУГААР АНГИЙН СУРАГЧДААС АВАХ ТЕСТ 2011 оны 03-р сарын 23 Нийтэлсэн Бумтуяа ТАВДУГААР АНГИЙН СУРАГЧДААС АВАХ ТЕСТ Та бүхэн асуулт нэг бүрийг сайтар нягтлан уншаад, шаардлагатай бол бодож үзээд, “зөв” гэж үзсэн нэг хариуг сонгон өмнөх дугаарыг дугуйлаарай. Нэг даалгаврын хоёр хариуг зэрэг дугуйлж болохгүйг анхаарна уу. Тестийн нийт даалгаврыг гүйцэтгэх хугацаа 60 минут. Нэг. Монгол хэл 1.“Тэмүүжин Боорчитой нөхөрлөсөн нь” зохиолын агуулгад дараах хэлц үгсийн аль нь илүү тохирох вэ? А. Эвт шаазгай буга барина Б. Зовох цагт нөхрийн чанар танигдана В. Сураг тавибал эрж олддог Солонго татвал бороо ордог Г. Өөрийн тусыг урьд нь өг Бусдын тусыг хойно нь ав 2.Оёдол гэдэг үгийн авиа үсгийн тоог зөв тодорхойлоорой. А. 6 үсэг 6 авиа Б. 5 үсэг 5 авиа В. 5 үсэг 6 авиа Г. 6 үсэг 4 авиа 3.Аль бүлгийн үгсийг нөхөхөд эсрэг утгатай өгүүлбэрүүд үүсэх вэ? Санаа нь ... бол явдал нь ... буй Санаа нь ... бол явдал нь ... буй А. муу, сайн, хачин, бүрхэг Б. сайн, сайн, муу, сайхан В. сайхан, хар, зөв, буруу Г. үнэн, худал, сайхан, шударга 4.Хэнэггүй гэсэн утга илэрхийлсэн хэлц үгийг олоорой. А. Чих халууцах Б. Чихгүй толгой В. Чих зөөлөн Г. Чих дэлсэх 5.Утгат хэсгээр зөв задалсан үгийг олоорой А. салаа+л+сан Б. сал+аал+сан В. сал+аа+л+сан Г. сал+аа+ла+сан 6.“Сумын сургуулийн цагаан байшин алсаас тодхон харагдана” өгүүлбэрийн цөм өгүүлбэр аль нь вэ? А. Тодхон харагдана. Б. Алсаас харагдана. В. Сургууль харагдана. Г. Байшин харагдана. 7.Зөв бичсэн үгийг олоорой А. нүдэлчихсэнийхээ Б. нүдлэчихсэнийхээ В. нүдэлчихснийхээ Г. нүдлэчихснийхээ 8.Төрөл үгийн зөв бүлгийг олоорой. А. сургамж, сургалт, сурвалжлагч, сурмаг Б. сурагч, сурлага, сурав, сургууль В. сурлаа, сурууштай, суралц, сургамжтай Г. сурц, сураглах, сурчээ, сурлагатан 9.Утгын зүйлчлэлээр зөв бүлэглэгдсэн хэсгийг олоорй. А. гэр, байшин, урц, үсчин Б. бэлтрэг, бөөдий, янзага, гөлчгий В. багш, сэтгүүл, жолооч, гагнуурчин Г. дэлхий, нар, нарс, Ангараг Хоёр. Математик 1.Нэгжийн ангийн 2 арав 3 нэгж, мянгын ангийн 7 зуу 5 нэгж, саяын ангийн 6 зуугаас бүтсэн тоог стандарт хэлбэрээр бичээрэй. А. 23 756 Б. 600 705 023 В. 67 523 Г. 23 705 600 2.50 кв.см нь 50 кв.м-ээс хэд дахин бага вэ? А. 10 Б. 100 В. 1 000 Г. 10 000 3.1,05 • 100 : 0,001 : 1000 • 0,1 илэрхийллийн утгыг олоорой. А. 0,105 Б. 1050 В. 10,5 Г. 1,05 4.Квадратын талбай 25 кв.см бол түүний периметрийг олоорой. А. 5 см Б. 20 см В. 625 см Г. 100 см 5.Ах дэлгүүрээс 40 шил ундаа худалдан авав. Дэлгүүр 5 шил ундаа тутмын нэгийг үнэгүй өгсөн байна. Нэг шил ундаа 800 төгрөгийн үнэтэй бол ах хэдэн төгрөг төлсөн бэ? А. 32 000 Б. 28 000 В. 6 400 Г. 25 600 6.Хуваагдагчийг 4 дахин ихэсгэж, хуваагчийг 2 дахин багасгавал ногдвор хэрхэн өөрчлөгдөх вэ. А. 2 дахин ихэснэ Б. 2 дахин багасна В. 8 дахин ихэснэ Г. 8 дахин багасна 7.2138,97 мм - ийг метрээр илэрхийлж, зууны хувиар тоймлоорой. А. 21,39 Б. 2,14 В. 0,21 Г. 213,9 8.5 ба 6-гийн цифрээр хамгийн их дөрвөн оронтой тэгш тоо, хамгийн бага дөрвөн оронтой сондгой тоо тус тус зохиож, тэдгээрийн ялгаврыг олоорой. А. 1091 Б. 1100 В. 1109 Г. 1111 9. Энд хэдэн ялгаатай хэрчим, цацраг зурагдсан байна вэ? А. 6 хэрчим, 8 цацраг Б. 3 хэрчим, 8 цацраг В. 3 хэрчим, 6 цацраг Г. 6 хэрчим, 2 цацраг 10.3 м цэмбэ, 4 м торго худалдан аваад 5400 төгрөг төлөв. 1 м цэмбэ 1 м торгоноос 2 дахин илүү үнэтэй бол 1 м цэмбэ, 1 м торго ямар үнэтэй вэ? А. 900 ба 450 Б. 2700 ба 1350 В. 1080 ба 540 Г. 1200 ба 600
Бичсэн: Nergvi | цаг: 11:29 | Сурагчид
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


баяртай байна
Бичсэн: Зочин цаг: 15:14, 2011-05-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax